• Shop
  • About Us
      • Our story
      • Who we are
      • How We Brew
      • Partners & Sourcing
  • Service
      • Roasting to a taste
      • Wholesale
      • Catering and coffee truck
      • Distrubution and maintanence
  • Branch
      • THE ROASTERY
      • ROC BUDDHA VISTA
      • ROC UNITED NATIONS
      • ROC FOUNTAIN
      • ROC MPM BUILDING
      • ROC MONNIS
      • ROC RIVER
  • Хүссэн амтаа гаргаж авах

    roasting

    Бидний ойлгож чухалчилдаг нэг зүйл нь хүн бүрийн амтлах мэдрэмж таашаах амтны сонголт өөр гэдэг ойлголт юм.Тиймээс ч бид хариуцагчдадаа зориулан өөрсдийгөө тодорхойлох тусгайлан гаргуулж авах үйлчилгээг санал болгож байна. Орчин үеийн технологи дээр суурилан туршлага мэдлэгээрээ тэргүүлэгч бариста, ростер нар маань кофег хамгийн дээд түвшинд аваачихыг зорин ажилладаг. Биднээс хүлээх бүхий л шалгуурыг даван хэрэглэгчдийн таашаалд нийцсэн амтыг гарган авах нь бидний зорилго юм. Өөрийн кофе шоп, оффисын хамт олон, найз нөхдөдөө таашаагдах амтыг бидэнтэй хамт гарган авч болох боломжийг олгох ХҮССЭН АМТАА ГАРГАН АВАХ үйлчилгээ юм.

  • Кофе ханган нийлүүлэх

    whole sale

    2016 оноос хойш бид кофе үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж мэргэшин 2023 онд хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат Probat-G75 кофе хуурагч машинтайгаар үйлдвэрлэлээ өргөжүүллээ. Энэхүү сайжруулалт нь бидний тусгайлан боловсруулсан протоколын дагуу өдөрт 800-1000кг дээд зэрэглэлийн кофе үйлдвэрлэх боломжтой болгосон юм. Манай үндсэн үйлчлүүлэгчид болох, уурхай, кофе шоп, оффисууд бидний хичээл зүтгэл болон, чанарыг таашаан харилцсаар ирсэн. Тогтвортой чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангахын тулд бид гэрээт харилцагчдадаа Cupping session/ амталгааны үйл ажиллагаа/ г санал болгож өөрсдийн таашаах амтыг хамтран тодорхойлдог.
    Probatino 12 болон Probatino хуурагч машинууд дээр нэмээд PROBAT G75 тайгаар бид ямар ч хэмжээний дагуу хамгийн өндөр шаардлагаар кофе ханган нийлүүлэх боломжтой гэдгээ итгэлтэйгээр илэрхийлж байна.

  • Катеринг болон Хөдөлгөөнт кафе

    sds

    Манай катерингийн үйлчилгээ болон Хөдөлгөөнт кафе нь ямар ч төрлийн арга хэмжээнд тохируулан ROC ын кофег хоолны хамтаар санал болгодог. Өндөр түвшний хүлээн авалт, хувийн үдэшлэг, гадаа фестиваль зэрэг бүхий л нөхцөлд манай үйлчилгээг авах боломжтой. Манай менюнд хамгийн дээд зэргийн шинэ кофены үрийн сонголтууд байхын зэрэгцээ, хөнгөхөн зууш, жигнэмгээс эхлээд өглөөний цай болон бусад хоолнуудыг санал болгодог. Манай баг найрсаг үйлчилгээ үзүүлэн бүх үйлчлүүлэгчид маань мартагдашгүй өдрийг өнгөрүүлэхэд зорин ажилладаг. Дараачийн арга хэмжээндээ бидний кофе болон хоолыг зочдодоо захиалан ажиллахыг санал болгож байна.

  • Дистрибюшн болон засвар үйлчилгээ

    sds

    Мэргэжлийн эспрессо машины борлуулагч, засвар үйлчилгээ үзүүлэгчийн хувьд манай компани Bezzera Italy болон ECM (Espresso Coffee Machines Manufacture GmbH) зэрэг тэргүүлэгч үйлдвэрлэгчдээс дээд зэргийн чанартай эспрессо машинуудыг санал болгож байна. Бид 2016 оноос хойш ECM компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд 4 өөр төрлийн Bezzera брэндийн кофены машиныг салбарууд дээрээ хэрэглэн туршин харилцагчдадаа шалгагдсан хамгийн сайн тоног төхөөрөмжийг санал болгодог.
    Мэргэжлийн эспрессо машинуудыг олон жил доголдолгүй ажиллуулахын тулд манай туршлагатай засвар үйлчилгээний баг баталгаа өгч ажиллахын зэрэгцээ та кофе шоптой эсвэл оффисын хэрэгцээнд ч бай манай багийнхан таны тоног төхөөрөмжийг өндөр түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Бидний санал болдож буй бүтээгдэхүүнүүд дунд Mazzer брэндийн кофе бутлагч болон ECM брэндийн 1 гартай эспрессо машин багтдаг. Эдгээр бүх тоног төхөөрөмжүүд нь эспрэессо кофег хамгийн өндөр түвшинд гаргахад зориулагдсан бүтээгдэхүүнүүд байдаг. Биднийг сонгон хамтран ажилласнаар та өөрийн үнэт тоног төхөөрөмжүүдийнхээ тогтвортой ажиллагаанд санаа зоволтгүй байна гэдэгт бид итгэлтэй байна.

    Visit Shop

ROC

Our storyWho we areHow We BrewPartners & Sourcing

Shop

BeansEspresso machinesMerchindises

services

Roasting to a tasteWholesaleCatering and coffee truckDistrubution and maintanence

Contact Us

Buddha vista, Khan-Uul dustrict, Ulaanbaatar, Mongolia

+ 976 7721 3333

info@roc.mn

About UsOur storyProductsService
Work at ROCAddress and LocationBlog

+ 976 7721 3333

info@roc.mn

МОНENG