Долоон жилийн өмнө бид анхны салбар аа Probatone-5 ростерийн машинтайгаар эхэлж байлаа Бидний зорилго нь тав тухтай кофе сонирхогчдын бүлгийг бүрдүүлэх байсан бөгөөд түлхүү кофе хийх арга барил болон кофе хуурах дээр туршлага хуримтлуулах түүнийгээ туршиж хэрэгжүүлэх дээр илүү анхаарч байсан юм. Кофе сонирхогч хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлж хамтдаа хөгжих нь бидний гол хариуцлага гэдгийг тухайн үед чухлаар авч үздэг байсны үр дүнд тэдгээр хүмүүсийн тоо нэмэгдэж дагаад ROC н эрэлт ч ихэссэн юм.
3 жил кофе болон кофе сонирхогчид дээрээ төвлөрч ажилласны дараа бид дараачийн салбараа 2019 онд нээсэн юм. Компанийн алсын хараа хэвээрээ байсан бөгөөд өмнөх хуримтлуулсан туршлагын тусламжтайгаар ростери гээ Probatone-12 Болгон сайжруулсан юм. Өдгөө бид 5 салбар, Probat G-75 гэх хамгийн орчин үеийн өдөрт 800кг-1000кг хүртэл кофе хуурах хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлчилгээний салбарт ажиллаж байгааг дагаад бид үйлчилгээндээ хоол нэмэх шаардлагатай болсон юм. Өнөөдрийн байдлаар бид 80 хүнтэй хамт болон хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлж ажиллаж байна. Бид өдөр тутам дунджаар 5 салбараар дамжуулан 1000-1200 аяга кофе хэрэглэгчдэд хүргэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Үүний зэрэгцээ савласан кофены борлуулалт дээр суурилан тооцвол ROC ын үр өдөрт Монголын өнцөг булан бүр дэх кофе шопууд болон кофе хэрэглэгчдэд 100.000 аяга эцсийн бүтээгдэхүүн болж хүрч байна. Манай үйлчлүүлэгчид болон кофе сонирхогч, хэрэглэгчид биднийг хэн гэдгийг хэрхэн энэ түвшинд ирснийг төлөөлдөг.
Манай кофены үйлдвэр нь Германы Probat ын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бол салбарууд нь La Marzocco, Bezzera эспрессо машин, Mazzer, Mahlkonig бутлагчийг ашигладаг. Гар аргийн кофендоо Hario брэндийн хэрэгслүүдийг ашигладаг бөгөөд манай бариста нар маш нарийн шалгуураар сургагдан бэлтгэгдэж зэрэглэл ахих замаар шат ахин баристад байх шаардлагатай ур чадвар мэдлэгийг олж авдаг. Бариста болон хэрэглэгчдэд үйлчлэх нь хамгийн өндөр ур чадвартай байх ёстой гэж бид үздэг бөгөөд дээд зэргийн сахилга батыг чанд баримталдаг.
Кофе ургадаггүй бүсэд оршдог улсын хувьд Тариалангаас аяга/ Ургацаас аяга хүртэлх кофег шинээр нь байлгах зарчмыг баримтлах нь тодорхой бэрхшээлүүдийг дагуулдаг. Эдгээр сорилтуудыг даван тулхын тулд бид List+Biesler тэй урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн юм. Дэлхийн олон орноос бидний сонгосон Single Origin үрийг Герман улсын Гамбург дэх List+ BIesler нэгтгэн бидэн рүү нийлүүлдэг. Ингэхдээ Польш- Беларус- Орос оор дамжин Монголд ирдэг. Мөн ногоон үрийн талаар Монголын гаалийн байгууллуудад танил болсоор тогтоосон дүрэм журмуудыг хамтран тодорхойлж чадсан юм. Энэхүү урт бөгөөд ээдрээтэй замыг туулж эцсийн бүтээгдэхүүнээ гаргадгийн хувьд бид өөрсдийнхөө кофены ширхэг бүрийг итгэлтэйгээр хамгийн сайн нь гэж хэлж чаддаг.
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор кофе бэлтгэж, үйлчлэх соёл, мэдлэг, ур чадвар олгох "Би бариста" сургалтыг 2025 оны 4 сарын 3-аас 6-ны өдрүүдэд Дэлгэр говийн хүн сан болон Юнайтед Ресурсес ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.
Үр дүнд чиглэсэн сургалт зохион байгуулах зорилгоор 9 оролцогчийг сонгон шалгаруулан Сайншанд хотноо танхимын сургалтад хамруулсны зэрэгцээ Улаанбаатар хотод ROC Caffeine Bar -ийн кофены үйлдвэр, кофе шопуудтай танилцах аялал, дадлага хийх боломжийг олгосон нь энэхүү сургалтын онцлог юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн хүүхэд залуучуудад ур чадвар эзэмшүүлэх, боловсрол олгох болон зохистой хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихэд хамтран ажилласан "Юнайтед Ресурсес" ХХК-ийн удирдлага, сургагч багш болон нийт хамт олонд талархал илэрхийллээ